/ / СҮЛД ЧУУЛГЫН БҮЖИГЧИД МЭРГЭЖЛИЙН БҮЖИГЧДИЙН АНХДУГААР УРАЛДААНЫ ГРАНПРИЙН ЭЗЭД БОЛЛОО

СҮЛД ЧУУЛГЫН БҮЖИГЧИД МЭРГЭЖЛИЙН БҮЖИГЧДИЙН АНХДУГААР УРАЛДААНЫ ГРАНПРИЙН ЭЗЭД БОЛЛОО

Монголын бүжгийн урлагийн нэрт мастер, Төв халхын нэрт бүжиг дэглээч, МУСТА Б.Дэлэгдоржийн нэрэмжит “МЭРГЭЖЛИЙН БҮЖИГЧДИЙН” анхдугаар уралдаан энэ сарын 3, 4-ний өдрүүдэд Баянхонгор аймагт амжилттай болж өндөрлөлөө.

 

Уралдаанд тус чуулгын бүжигчид, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын мэргэжлийн театр, урлагийн байгууллага, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын бүжигчид оролцлоо.

Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний нийлбэр дүн гарахад тусгай байрыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Мөнгөн хараа дуу, бүжгийн чуулгын эмэгтэй бүжигчид, Өвөрхангай аймгийн ХДТ-ын бүжигчид эзэлж 500 мянган төгрөгөөр шаглуулжээ. Гуравдугаар байрыг мөн Мөнгөн хараа дуу бүжгийн чуулга эзлэж нэг сая төгрөгөөр шагнуулав. Хоёрдугаар байрыг Түмэн Эх чуулга эзэлж, хоёр сая төгрөг, нэгдүгээр байрт Баянхонгор аймгийн ХДТ-ын бүжигчид шалгарч гурван сая төгрөгөөр шагнуулсан бол уралдааны Гранприг ЦЕГ-ын Сүлд чуулгын бүжигчид хүртэж таван сая төгрөгөөр шагнууллаа.

Энэхүү уралдаанд Б.Дэлэгдорж агсаны хань үр хүүхдүүд биечлэн оролцсон байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна