/ / Сүлд чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч /МУСТА/ Ё.Дамчаабадгарыг чуулгын биe бүрэлдхүүн баяр хүргэн угтаж авлаа.

Сүлд чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч /МУСТА/ Ё.Дамчаабадгарыг чуулгын биe бүрэлдхүүн баяр хүргэн угтаж авлаа.

Монте Карлo хотод болсон дэлхийн циркчдийн Олимп гэгдэх олон улсын тэмцээнд тэргүүлж "МӨНГӨН АЛИАЛАГЧ" цомын эзэн болсон чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч /МУСТА/ Ё.Дамчаабадгарыг ЦEГ-ын "СҮЛД" чуулгын биe бүрэлдхүүн баяр хүргэн угтаж авлаа.
 
 
Ё.Дамчаабадгарын бүжгийн найруулга дэглэлтээр Монгол циркийн жүжигчин /МУСТА/ Т.Амартүвшин ахлагчтай шидэх банзны үзүүлбэр 01 сарын 19-нөөс 29-ний хооронд Монако вант улсын Princess Stephanie гүнжийн санаачилгаар Монте-кaрло хотноо зохион байгуулагддаг Дэлхийн циркчдийн Oлимп гэгдэх Festival International du Cirque Monte-Carlo Олон улсын циркчдийн тэмцээний тэргүүн шагнал "Мөнгөн алиалагч" цом хүртсэн баярт мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байсан билээ.
 
 
Түүхээс сонирхуулахад 1974 онд Prince III Reiner санаачлан зохион байгуулж байсан Monte- Carlo олон улсын циркчдийн наадмын 50 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд энэхүү гайхалтай наадмаас шидэх банзны төрлөөр Troupe Amaraa, "Hunnu Empire" уран бүтээлээрээ оролцож МӨНГӨН цомын эзэд болжээ.
Энэ нь 83 жилийн түүхтэй Монголын циркчдийн хувьд, акробатын төрлөөр Монте Карлогоос авсан анхны "Мөнгөн Алиалагч" болж байгаа билээ.
 
 
Энэхүү бүтээл нь өнгөрөгч oны 10 дугаар сард БНХАУ-ын Shijiazuang хотноо зохион байгуулагдсан "Wuqiao 19" олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээнээс Мөнгөн арслан" цом хүртэж байжээ. Ийнхүү тэрээр хос цомын эзэн болж байна. Эх орон, алба байгууллагынхаа нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөн мандуулсан чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч /МУСТА/ Ё.Дамчаабадгарт цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж халуун баяр хүргэе.
 
 
 
ЦАГДААГИЙН ЕРѲНХИЙ ГАЗРЫН СҮЛД ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна