/ / Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит мэргэжлийн дуучдын анхдугаар тэмцээнд "Сүлд" чуулгын дуучин МУСТА, цагдаагийн дэслэгч Ц.Амарболд амжилттай оролцож хоёрдугаар байрын эзэн боллоо.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит мэргэжлийн дуучдын анхдугаар тэмцээнд "Сүлд" чуулгын дуучин МУСТА, цагдаагийн дэслэгч Ц.Амарболд амжилттай оролцож хоёрдугаар байрын эзэн боллоо.

   Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншаравын мэндэлсний 90 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Өнгөрсөн баасан гаригт Монголын театрын музейд амьдрал, уран бүтээлийнх нь тухай өгүүлсэн үзэсгэлэн нээгдэж, “Лувсаншарав судлал” эрдэм шинжилгээний хурал болсноор нэрт хөгжмийн зохиолчийн ойн арга хэмжээ эхэлсэн юм. Тэгвэл амралтыг өдрүүдэд Д.Лувсаншаравын нэрэмжит мэргэжлийн дуучдын улсын анхдугаар уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

   Уралдааны эхний шатанд 56 мэргэжлийн дуучин өрсөлдсөнөөс хоёрдугаар шатанд 20 дуучин тунаж үлдсэн байна. Энэхүү шилдэг 20 дуучнаас Гран при шагналыг УДБЭТ-ын гоцлол дуучин Д.Бат-Эрдэнэ хүртжээ.

   Хоёрдугаар байрыг Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, МУСТА, цагдаагийн дэслэгч Ц.Амарболд, гуравдугаар байрыг дуучин Б.Жавхлантөгс хүртэж, шагналт байрт дуучин Ц.Шинэбаяр шалгарчээ. Мөн Д.Лувсаншаравын ууган хүү хөгжмийн зохиолч Л.Даваахүүгийн алдарт “Боргио” романсыг хамгийн сайн дуулсан тусгай шагналыг дуучин Б.Жавхлантөгст олгосон байна. Шилдэг концертмейстр шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Солонго, Т.Энхтуул нархүртжээ.

    Д.Лувсаншаравын нэрэмжит мэргэжлийн дуучдын анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол, нэрт хөгжмийн зохиолчийн 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн гала тоглолт энэ сарын 29-ний 19:00 цагаас УДБЭТ-т болно

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна