/ / “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧДЭД БАЯР ХҮРГЭЕ”

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧДЭД БАЯР ХҮРГЭЕ”

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧДЭД БАЯР ХҮРГЭЕ”

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Өсвөрийн сэргийлэгчдэд баяр хүргэе” талархлын үйл ажиллагааг өнөөдөр ЦЕГ-ын “Сүлд” чуулгад зохион байгууллаа.

“Өсвөрийн сэргийлэгчдэд баяр хүргэе” талархлын үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нээж үг хэллээ. Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болон Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 92 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, хүүхэд багачууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд баяр хүргэж үг хэлсэн юм.

Мөн өнөөдрийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Даваазул, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Халиун нарын албаны хүмүүс оролцож “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн гишүүн тэргүүний сурагчдад шагнал, баярын бэлэг гардууллаа.

“Өсвөрийн сэргийлэгчдэд баяр хүргэе” талархлын үйл ажиллагаанд өсвөрийн сэргийлэгчдийн “Харцага дожо” клубын хүүхдүүд таеквондогийн үзүүлэх тоглолт үзүүлж, “Ногоон гэрэл-цагаан шугам”, “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн багачууд мөн үзүүлэх тоглолт сонирхуулсан. Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгынхан уран бүтээлийн дээжээсээ толилуулж хүүхэд, багачуудад бэлэг барилаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна