/ / "CҮЛД" чуулгын алба хаагчид Солонгос Улсад бүрэн хэмжээний тоглолт хийж, туршлага солилцлоо

"CҮЛД" чуулгын алба хаагчид Солонгос Улсад бүрэн хэмжээний тоглолт хийж, туршлага солилцлоо

     Цагдаагийн ерөнхий газрын "CҮЛД" чуулгын алба хаагчид энэ оны 01 дүгээр сарын 26-наас 02 дугаар сарын 03-ны хооронд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ардын хөгжмийн урлагийн хүрээлэнгийн урилгаар зочилж, Намвон хотод Монголын түүх, соёлыг танилцуулах бүрэн хэмжээний тоглолт хийжээ.
 
 
     Үүний зэрэгцээ тус хотын Уран зургийн галлeрeй, Гванжу хот дахь Азийн соёлын төв, UNESCO зүүн өмнөд Азийн салбар, Жонжу хот дахь Урлагийн хүрээлэн, Инчёон дахь К-Camping үйл ажиллагаатай танилцаж, тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд У Инь Чун, Сөүл хот дахь Үндэсний их тeатрын удирдлагуудтай уулзан, соёл урлагаар дамжуулан иргэд, олон нийтэд амьдралын зөв хандлага, хэвшил, эх оронч үзэл, түүх соёлоороо бахархах үзэл төлөвшүүлэх туршлага солилцжээ.
 
 
     Энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Монгол Улсын Соёлын яам, Соёл, урлагийн газар, Монгол Улсын Консeрватори, Соёлын элч н.Өлзийбуян нарт гүн талархал дэвшүүлье.
 
 
 
 
 
 
 
 
ЦАГДААГИЙН ЕРѲНХИЙ ГАЗРЫН СҮЛД ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна