/ / Цагдаагийн ахмад Ц.Амарболд Олон Улсын дуурийн дуулаачдын уралдаанаас гуравдугаар байрын шагнал хүртжээ

Цагдаагийн ахмад Ц.Амарболд Олон Улсын дуурийн дуулаачдын уралдаанаас гуравдугаар байрын шагнал хүртжээ

   Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгын уран сайхны удирдагч, цагдаагийн ахмад Ц.Амарболд Олон Улсын дуурийн дуулаачдын "SHANHAI OPERA HOUSE-2023" анхдугаар уралдааны гуравдугаар байрын шагнал хүртсэн байна.

   Энэ оны арван хоёрдугаар сарын 05-наас 13-ны хооронд БНХАУ-д зохион байгуулагдсан тус уралдаанд 20 орны 400 гаруй мэргэжлийн дуурийн дуулаачид, уран бүтээлчид өрсөлджээ. Цагдаагийн ахмад Ц.Амарболд нь өмнө нь "А" зэрэглэлийн хоёр уралдаанд оролцож, Тэргүүн байрын шагналын хүртэж байсан аж.

ЦАГДААГИЙН ЕРѲНХИЙ ГАЗРЫН СҮЛД ЧУУЛГА

2023

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна