/ / ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН “СПОРТЫН НААДАМ-2023” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН “СПОРТЫН НААДАМ-2023” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээнийг энэ жил Цагдаагийн ерөнхий газрын нэрэмжит болгон 11 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү спортын наадмын нээлт буюу “Шатар”-ын аварга шалгаруулах тэмцээнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт өнөөдөр /2023.11.07/ албан ёсоор эхлүүллээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, “Хүч” спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох нар оролцов.

Тэмцээнд 13 байгууллагын 78 тамирчин оюун ухаан, сэтгэлгээний хурд, хүчээ сорин өрсөлдөж байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна