/ Иргэн танаа / сэрэмжлүүлэг / СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ГАЛ ТҮЙМЭРТ НЭГ ДОР 7 ХҮН ӨРТСӨН ХАРАМСАЛТАЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө "байшин шатаж байна" гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дээрх дуудлага, мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажилласан боловч харамсалтайгаар 7 хүн өртөж нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
 
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
  1. Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх
  2. Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
  3. Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
  4. Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  5. Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
  6. Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
  7. Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
  8. Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна