"ТАЕКВОНДО"-гийн тэмцээнд д/а Э.Түвшин-эрдэнэ хүрэл медаль хүртлээ.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн баталсан хуваарийн дагуу цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2022 оны “Таеквондо”-гийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2022.11.29/ “Хүч” спорт хорооны зааланд зохион байгуулагдаж тэмцээнд "СҮЛД" чуулгын бүжигчин цагдаагийн дэд ахлагч Э.Түвшин-Эрдэнэ, цагдаагийн дэд ахлагч Э.Отгонням нар амжилттай оролцож цагдаагийн дэд ахлагч Э.Түвшин-Эрдэнэ -57кг жинд хүрэл медаль хүртлээ.
Тэмцээнд оролцож амжилт гаргасан алба хаагчдадаа халуун баяр хүргэе
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА