/ / “СЭРСЭН ТАЛ-2022" орчин үеийн дуу дуулаачдын улсын хоёрдугаар уралдаанд чуулгын уран сайхны удирдагч, МУСТА, цагдаагийн ахмад Ц.Амарболд, дуучин цагдаагийн ахлагч Ж.Үржинханд нар амжилттай оролцлоо.

“СЭРСЭН ТАЛ-2022" орчин үеийн дуу дуулаачдын улсын хоёрдугаар уралдаанд чуулгын уран сайхны удирдагч, МУСТА, цагдаагийн ахмад Ц.Амарболд, дуучин цагдаагийн ахлагч Ж.Үржинханд нар амжилттай оролцлоо.

   Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Чингис хаан” одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал-2022" орчин үеийн дуу дуулаачдын улсын хоёрдугаар уралдаан 2022 оны 09 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд болж өндөрлөлөө.

   Тус уралдаанд чуулгын уран сайхны удирдагч, МУСТА, цагдаагийн ахмад Ц.Амарболд дэд байр, дуучин цагдаагийн ахлагч Ж.Үржинханд тусгай байр эзэллээ. Улсын уралдаанд шагналт байр эзэлсэн алба хаагчиддаа баяр хүргэж цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна