/ / "ЭРХЭМ ТӨРИЙН ТАМГАТ БААТРУУД" түүхэн дууль

"ЭРХЭМ ТӨРИЙН ТАМГАТ БААТРУУД" түүхэн дууль

    Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 97 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байгаа билээ. Энэ өдөр Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан "ЭРХЭМ ТӨРИЙН ТАМГАТ БААТРУУД" түүхэн дууль Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын тайзнаа нээлтээ хийж, иргэд олон нийтийн хүртээл болголоо.

   Тус уран бүтээлийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар зохиож найруулсан бөгөөд ерөнхий продюсероор ЦЕГ-ын Сүлд чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, туслах найруулагчаар ЦЕГ-ын "Сүлд" чуулгын уран сайхны удирдагч, цагдаагийн  ахмад Ц.Амарболд нар ажиллажээ. "ЭРХЭМ ТӨРИЙН ТАМГАТ БААТРУУД" түүхэн дуульд ЦЕГ-ын "Сүлд" чуулгын уран бүтээлчид тоглосон юм.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна