/ / Цагдаагийн Сүлд чуулгын бие бүрэлдэхүүн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музeйгээр зочлов.

Цагдаагийн Сүлд чуулгын бие бүрэлдэхүүн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музeйгээр зочлов.

   Монголын дүрслэх урлагийн гайхамшигт өв сантай танилцуулах өдөрлөгийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулав.
Цагдаагийн Сүлд чуулгын бие бүрэлдэхүүн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музeй үзэж, үзмэр, эд зүйлстэй холбоотой мэдлэгээ бататгаж "АХА" тэмцээн зохион байгуулахад хөгжимчин, цагдаагийн дэд ахлагч Г.Батзориг тэргүүлж, бүжигчин, цагдаагийн дэд ахлагч Б.Адъяахүү, Э.Улсболд нар удаалав.
Тус чуулгаас 2023 онд алба хаагч, ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, танин мэдэхүй, сургалт, нөлөөлөлийн ажлыг бодит байдлаар зохион байгуулахад анхаарч Богд хааны ордон музей, Чингис хаан Үндэсний музей, Үндэсний номын сангийн "Үнэт ховор номын музей" үзүүлээд байгаа билээ.
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна