Энэ ѳдѳр Монгол Улс НҮБ-н гишүүн болж тусгаар тогтнолоо олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн өдөр.
1961 оны 10 сарын 27 өдөр Монгол Улс НҮБ-н гишүүн болж тусгаар тогтнолоо олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн өдөр. БНМАУ-ын Засгийн газар 1946 оны 6 сарын 21-нд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ гаргажээ. Уг өргөдөлд БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсоноо дурдаад, Нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Аюулгүйн зөвлөл, Ерөнхий Ассамблей анхааран үзэж, НҮБ-д элсэх хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэхийн хамт БНМАУ нь НҮБ-ын дүрмийн бүхий л заалтыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөхөө илэрхийлжээ.