/ / Мод тарих зөвөлгөө

Мод тарих зөвөлгөө

Мод тарих зөвөлгөө

   Намрын улирал айлчилж амьдрах орчныхоо агаар, экологийн байдалд тус дэм болохоор мод тарихаар төлөвлөж байгаа хүмүүс цөөнгүй байгаа бизээ. Амралтын өдрүүдээр хашаандаа, ойролцоох төгөлдоо гэр бүлээрээ модны үндэс суулгаж арчилж тордох нь хаврын хамгийн сайхан мөчүүдийн нэг мөн билээ. Тэгвэл та бүхэндээ зориулж мод тарихад хэрэг болох зөвлөгөөг хүргэж байна.

Мод тарих тохиромжтой үе

    Монголын нөхцөлд модыг хавар газар гэсэж эхэлснээс хойш буюу 4-р сарын дунд үеэс 5-р сарын сүүлч үе хүртэл мод навчлаад дуусах хугацаанд, мөн намар 11-р сар дуусахаас өмнө таривал хамгийн тохиромжтой. Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг ажээ.

Модны тогоог хэрхэн бэлтгэх вэ?

    Модны хэмжээнээс шалтгаалан нүх буюу тогоогоо ухаж бэлтгэнэ. Хоёр метр орчим өндөртэй суулгацад 50х50 сантиметрийн диаметртэй тогоо ухаж бэлтгэх шаардлагатай. Суулгац тарихын урд өдөр нь ухаад бэлэн болгосон тогоогоо усаар дүүргэж хонуулбал их сайн.

 Хөрс хамгийн чухал нь

   Мод тарьж, ургуулахад хамгийн чухал зүйл нь хөрс. Хөрсөө 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь нь бордоо байхаар хольж бэлтгэх хэрэгтэй.

Үндсийг огт гэмтээж болохгүй

   Тогооны гол хэсэгт суулгацын үндсийг нугалж, гэмтээхгүйгээр жигд тараан суулгана. Суулгацын үндсийг гэмтээхээс сэргийлэн хөрсийг бага багаар үндэсний хүзүүвч хүртэл дүүртэл хийн сайтар чигжиж өгнө. Тогооны ирмэгээс доош ердөө 20 см зай үлдэх ёстойг анхаараарай. Ингээд модоо суулгасны дараа тогоог дүүртэл усална. Ус шингэж дуусмагц дахин тогоог дүүртэл усална.

Усалгааг хэрхэн хийх вэ?

   Тарьсан модыг хаврын улиралд тав хоногт нэг удаа, зуны улиралд 2-3 хоногт нэг удаа тогоог дүүртэл усална. Намрын улиралд цэнэг усалгаа буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ. Ийнхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар олон талын ашиг тустай. Мод тарих чухал ч тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай. Урин дулаан цаг айлчилж буй энэ цаг үед гэр бүлээрэй хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, орчноо сайжруулцгаая. Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдгаас гадна утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээг 25 хувь замхруулах шидтэй төдийгүй тоос шороог 21-76 хувь хүртэл багасгадаг. Үүнээс гадна сэтгэл санааны тогтвортой байдал, эрүүл мэндэд ч мөн тустай билээ.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна