/ / "ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТ" соён гэгээрүүлэх арга хэмжээг ЦЕГ-ын Автобаазад зохион байгууллаа.

"ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТ" соён гэгээрүүлэх арга хэмжээг ЦЕГ-ын Автобаазад зохион байгууллаа.

   2022 оны 10 дугаар сарын 03, 05-ний өдрүүдэд ЦЕГ-ын Сүлд чуулгаaс ЦЕГ-ын авто баазтай хамтран бие бүрэлдэхүүний ажлын урам зоригийг нэмэгдүүлэх, түүгээр бахархах сэтгэгдэл төрүүлэх зорилгоор тус баазын алба хаагчдыг ажилдаа ирэх үед нь үлээвэр найрал хөгжмийн аялгуугаар угтан авч, өглөөний цайгаар дайлан арга хэмжээг эхлүүллээ.

   Үргэлжлүүлэн “Талархлын гинж" хөгжөөнт тоглоом тоглуулах, төрсөн өдөр нь тохиож буй алба хаагчид мэндчилгээ дэвшүүлж, төрсөн өдрийн бялуу гардуулах, шинээр томилогдсон алба хаагчдад гарын бэлэг гардуулах, Цагдаагийн "Виртуал" музейг үзүүлэх үйл ажиллагаа явагдлаа.

   Мөн алба хаагчдын ажлын байр, ахмад настны гэрээр нь хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүлэх, талархлын ажиллагааг зохион байгууллаа.

   "Сүлд" чуулгын алба хаагчид, хөгжим, тeхник хэрэгслийг тээвэрлэх ажлыг олон жил аюул осолгүй гүйцэтгээд гавьяаныхаа амралтийг эдлэж байгаа цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Н.Жалбуубаатарт "Сүлд" чуулгын даргын талархалын захидал, дурсгалын зүйлийг гардуулав.

 

 

 ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна