/ / "ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТ" соён гэгээрүүлэх арга хэмжээг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт зохион байгууллаа.

"ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТ" соён гэгээрүүлэх арга хэмжээг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт зохион байгууллаа.

   Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймаг дахь Цагдаагийн газартай хамтран Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хѳгжсѳний 101, Дундговь аймгийн цагдаагийн газрын 80 жилийн ойг тохиолдуулан “Үргэлж тантай хамтдаа” соён гэгээрүүлэх, “УРАМ ХАЙРЛАЯ” арга хэмжээг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр амжилтай зохион байгууллаа.

    Тус арга хэмжээний үеэр чуулгын үлээвэр найрал хөгжимчид алба хаагчдыг угтах, чөлөөнд гарсан ахмад болон шинэ залуу алба хаагчдын гэрээр зочилж шинэ уран бүтээлийн дээж дуу хуурын эгшгийн цэнхэр хадгаар бэлэг барьж хүндэтгэл үзүүллээ.

    Цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг аймгийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн эмнэлэг, Прокурорын газрын хамт олонд “Талархал” дэвшүүллээ.

    Mөн Монголын анхны ВИРТУАЛ музейг Засаг даргын тамгын газар, Шүүх, Прокурор, ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчид болон өсвөрийн цагдаа бүлгэм, цагдаагийн газрын үе үеийн алба хаагчид, иргэдийн төлөөлөлд танилцуулж Төв халхын дуулалт жүжгийн театрт "Жаргалтайн дэлгэр Монгол" тоглолтоо 2 удаа толилууллаа.

 ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна