/ / "ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТ" соён гэгээрүүлэх арга хэмжээг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт зохион байгууллаа.

"ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТ" соён гэгээрүүлэх арга хэмжээг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт зохион байгууллаа.

   Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын түүхт 70 жилийн ойг угтан , Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулга Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр "ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТ" соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

  Үргэлж тантай хамтдаа арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганзориг, Жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Энх-Отгон, Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тамир, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Түвшинжаргал нарын гэр бүлээс ханьдаа чин сэтгэлийн үгтэй захидлаа илгээж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн сайхан өглөөг угтлаа.

   Алба хаагчдыг өглөө ажилд ирэхэд угтан авч хүндэтгэл үзүүлэн алба хаагчдын дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор "Талархалын гинж" дасгалын хүрээнд алба хаагч нар бие биедээ баярлаж, талархаж явдаг сэтгэлийн үгээ хэлж, ажилд нь амжилт хүссэн ба хүрэлцэн ирсэн 4 алба хаагчийн халамжит хань болон тус хэлтсийн хамт олонд Чуулгын уран бүтээлчид хэсэгчилсэн тоглолт толилуулаа.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СҮЛД ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна