/ / Цагдаагийн "Сүлд" чуулга "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Цагдаагийн "Сүлд" чуулга "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгын хамт олон түүчээлэн нэгдэж, өнөөдөр /2021.10.08/ Баянгол дүүрэг “Баянгол агро парк”-д мод тарилаа.

    Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

    Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа юм.

 

 

 ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна