ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ОНЫ ОНЦЛОХ АЛБА ХААГЧААР ШАЛГАРЛАА
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болдын 2020 оны 12 дугаар 22-ны өдрийн Б/1058 тоот тушаалаар Цагдаагийн "Сүлд" чуулгын Бүжгийн багш, дэглээч, СТА, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгарыг Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны "ОНЦ ОНЦЛОХ АЛБа ХААГЧ"-аар шагнасныг Чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар гардуулан өглөө.
Цагдаагийн Сүлд чуулгын Бүжгийн багш, дэглээч, СТА, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгар нь Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас зохион явуулсан “Ой модоо хайрлая” аяны хүрээнд хийгдсэн бүжгийн контентыг дэглэн найруулсан, Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлсэн “Өнгө нэмье” аянг сурталчилах зорилгоор “Тойрон бүжиг” бүжгийг дэглэн найруулсан, өнөөгийн залуучуудыг зөв хүсэл мөрөөдөлд уриалах “Монголоо тойрон биелэе” контентыг санаачлан хэрэгжүүлсэн, дэлхийн шилдэг телевизийн шоу “The Voice of Mongolia” II улирлын хагас шигшээ болон эцсийн шатны амьд тоглолтод бүжиг дэглээчээр тус тус ажилласан.
Тэрээр Олон улсын ардын урлагийн наадам /БНСУ, Бусан хот/, Олон улсын орчин үеийн бүжгийн, бүжиг дэглээчдийн уралдаан /ХБНГУ/, ОУ-ын нэгдсэн цахим бүжгийн уралдаан “ International United Cloud Dance competition”, Монгол Улсын Консерваторийн санаачлан зохион байгуулсан “World music online festival”-д амжилттай оролцсон.
МОНГОЛ ТӨРИЙН ЦАГДААГИЙН СҮЛД ХИЙМОРЬ ӨНӨ МӨНХӨД БАДРАХ БОЛТУГАЙ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА