/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН СҮЛД ЧУУЛГА 2020 ОНЫ ОЛОЛТ, АМЖИЛТАА ДҮГНЭЖ, ШИЛДЭГ АЛБА ХААГЧДАА ТОДРУУЛАВ

ЦАГДААГИЙН СҮЛД ЧУУЛГА 2020 ОНЫ ОЛОЛТ, АМЖИЛТАА ДҮГНЭЖ, ШИЛДЭГ АЛБА ХААГЧДАА ТОДРУУЛАВ

Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын 2020 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус чуулга Цагдаагийн ерөнхий газраас 2020 онд дэвшүүлсэн зорилтын шалгуур үзүүлэлтийг хангах, гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний тайланг алба хаагчдад танилцууллаа.

Мөн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээл гарган 2020 онд ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн ур чадвараар хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.

Оны “Шилдэг /хамт олон/ хэсэг”-ээр БҮЖГИЙН ХЭСЭГ;

-Оны ”Шилдэг офицер”-оор Бүжгийн багш, дэглээч, цагдаагийн дэслэгч Ё.ДАМЧААБАДГАР;

-Оны “Шилдэг ахлагч”-аар Зураглаач, монтажчин, цагдаагийн дэд ахлагч Б.ШИЖИРБААТАР

-Оны “Шилдэг дуучин”-аар Дуулаачийн хэсгийн ахлагч, цагдаагийн дэслэгч Г.ДАРХАНБААТАР;

-Оны “Шилдэг бүжигчин”-ээр Бүжигчин, цагдаагийн ахлагч М.ЭНХЗОЛБОО;

-Оны “Шилдэг хөгжимчин”-өөр Хөгжимчин, цагдаагийн ахлах ахлагч О.АМАРСАНАА;

-Оны “Хөдөлмөрийн аварга”-аар Сурталчилгаа хариуцсан ажилтан Б.ХОСБАЯР

нар тус тус шалгарлаа.

Ажил мэргэжил, уран бүтээлээрээ бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсч, нийт алба хаагч нартаа 2021 онд уран бүтээл, ажил хөдөлмөрийн их амжилт хүсье.

ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТДАА

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна