/ / ЭНЭ ЗУНЫ ТРЕНД МОНГОЛ БИЕЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД ТҮГЭЭСЭН ЗАЛУУС ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД

ЭНЭ ЗУНЫ ТРЕНД МОНГОЛ БИЕЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД ТҮГЭЭСЭН ЗАЛУУС ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД

Цагдаагийн "Сүлд" чуулгын 11 бүжигчин энэ зун Монгол биелгээг олон нийтэд танилцуулсан бичлэгийг цахим орчинд олон хандлага авч, даган бүжиглэж байгаа олон бичлэгүүдээр улам баяжигдсаар байна. Улсын хэмжээнд короновирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио тогтоосон энэ цаг үед Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Сүлд” чуулгын уран бүтээлчид иргэдийг бүжиг, дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихээс гадна монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх сонирхолтой давлагаа үүсгэсэн гэж олон нийт талархан хүлээн авсан. Уран бүтээлч, цагдаагийн алба хаагчдын хувьд алба хаагчдын дархлааг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрч хүч, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өмнө нь 12 удаагийн 24 цагийн “Бүжгийн хичээл, ажлын байрны дасгал хөдөлгөөн” сургалтыг бүжгийн багш, бүжиг дэглээч, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгараар удирдуулан явуулсан байна. Сургалтын үр дүнд алба хаагчдын нуруу, үе мөчний хөшилт арилж, эрч хүчтэй мэдрэмжийг авахын зэрэгцээ орчин үеийн бүжигт суралцаж байгаагаараа ач холбогдолтой болсон гэж алба хаагчид хэлж байсан юм.

www.arslan.mn

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна