/ / "Өсвөрийн соён гэгээрүүлэгч-цагдаа"

"Өсвөрийн соён гэгээрүүлэгч-цагдаа"

    “Сүлд” чуулга нь үндсэн чиг үүргийн хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын хүүхдүүдэд чиглэсэн “Өсвөрийн соён гэгээрүүлэгч-цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн зорилго нь гэмт хэрэг, зөрчил, аливаа эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх эрх зүйн ухамсар, соёлыг, урлагаар төлөвшүүлэх, чуулгын хүний нөөцийг бэлтгэхэд оршино.

      Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын бүжгийн урлагийн авьяастай хүүхдүүдээс бүрдсэн дугуйлан хичээллүүлж, “Муурын байшин” бүжгийн жүжгийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна. Цаашид чуулгын дэргэдэх хүүхдийн хамтлагт 07-12 насны бүжиглэх авьяастай хүүхдүүд мөн 12-оос дээш насны хүүхдүүдийг морин хуур, цахилгаан хөгжмийн хамтлагт хамруулж ажиллахаар төлөвлөж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна