/ / ЦЕГ-ын Сүлд чуулга, ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн хамтарсан 2020 оны "Сагсан бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо.

ЦЕГ-ын Сүлд чуулга, ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн хамтарсан 2020 оны "Сагсан бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо.

    ЦЕГ-ын Сүлд чуулга, ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв 2020 оны "Сагсан бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2020 оны 01 дүгээрийн сарын 17 өдөр ЦЕГ-ын "Хүч спортын хороо"-ны зааланд зохион байгууллаа.

 Тэмцээнд 2 байгууллагын нийлсэн 7 баг өрсөлдөж хурд, хүч авхаалж самбаагаа сорин  Алтан медаль, шилжин явах цомыг Сүлд чуулгын дуучдын баг, Мөнгөн медалийг хөгжимчдийн баг, Хүрэл медалийг Сүлд чуулгын захиргаа, санхүүгийн баг тамирчид хүртлээ. Шилдэг эмэгтэй тоглогч болон алсын зайны шидэлтийн аваргаар цагдаагийн ахмад С.Дуламсүрэн, Шилдэг эрэгтэй тоглогчоор цагдаагийн дэд ахлагч У.Азбаяр, алсын зайны шидэлтийн аваргаар цагдаагийн дэслэгч Г.Дарханбаатар нар шалгарлаа. Энэхүү тэмцээн нь хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, 2 байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

    ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна