/ Мэдээ мэдээлэл / Соёл урлаг, спорт / Цагдаагийн “Сүлд” чуулгын Бүжгийн багш, дэглээч МУСТА, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зохион байгуулсан “Мөнгөн мод” шилдэг уран бүтээлчдийн 2019 оны ШИЛДЭГ БҮЖИГЧИН наминацын эзэн боллоо.

Цагдаагийн “Сүлд” чуулгын Бүжгийн багш, дэглээч МУСТА, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зохион байгуулсан “Мөнгөн мод” шилдэг уран бүтээлчдийн 2019 оны ШИЛДЭГ БҮЖИГЧИН наминацын эзэн боллоо.

    Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд жил бүр уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор тайз, дэлгэцийн оны шилдэг уран бүтээлчийг тодруулж “Мөнгөн мод” цомыг, мөнгөн шагналын хамт гардуулдаг билээ. Уг үйл ажиллагаа нь 2008- 2018 онд нийт 11 удаа зохион байгуулагдаж 75 уран бүтээлч шилдгээр тодорсон юм.

    Тэгвэл 2019 оны шилдэг уран бүтээлчийг тодруулах “Мөнгөн мод” ёслолын ажиллагаа 2019 оны арванхоёрдугаар сарын 29-нд зохион байгуулагдаж Шилдэг бүжигчин төрөлд ҮУИТ-ын А.Түвшинбаяр, ДБЭТ-ын балетчин Ч.Дүүрэнжаргал, “Сүлд” чуулгын бүжгийн багш, дэглээч МУСТА, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгар нар нэр дэвшиж тэднээс тус чуулгын бүжгийн багш, дэглээгч МУСТА цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгар нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.5-д заасан билэг авьяастан долоон хүний нэг болж "Мөнгөн мод" цом, батламж, 3.000.000 төгрөгийг гардан авлаа.

    Бүжгийн багш, дэглээч МУСТА, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгар 2019 онд оролцсон уралдааны амжилтаас дурьдвал:

  • 2019 онд концертын 8 бүжгийн бүтээл, бүрэн хэмжээний 2 бүжгэн жүжгийг дэглэн найруулсан.
  • БНГУ - ын Штуттгарт хотноо зохион байгуулагдсан Олон Улсын бүжиг дэглээчдийн 23-р Solo Tanz Theater уралдааны 256 бүжиг дэглээчдээс Үзэгчдийн таашаалд нийцсэн оролцогч шагнал.
  • БНСУ - ын Бусан хотноо зохион байгуулагдсан гоцлол бүжигчдийн 2-р уралдааны Контенпорари этник бүжгийн төрөлд 2-р байр,
  • БНСУ - ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Олон Улсын ардын урлагийн их наадамд хамтлагаар Тэргүүн байр,
  • Улаанбаатар хот "Номадик баллет" сонирхогчдын VI - р уралдааны орчин үеийн бүжгийн төрөлд бүжгийн дэглэлтээр 1, 2, 3, 6 - р байр
  • Азийн ардын урлагийн их наадмын бүжгийн цөөхүүл төрлөөр Тэргүүн байр эзэлсэн.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна