/ / “Цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг амжилттай зохион байгуулагдлаа.

“Цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг амжилттай зохион байгуулагдлаа.

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд “Цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг 11 дүгээр сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

    Тэмцээнд 8 хамтлагийн 80 гаруй алба хаагчид оролцож, шүүгчээр Монголын спортын бүжгийн холбооны шүүгч, дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Б.Сод-Эрдэнэ, спортын мастер Г.Тамираа, чуулгын найруулагч, СТА, цагдаагийн дэслэгч У.Оюунномин нар ажиллаж бүжгийн спортын үндсэн техник, дүрэм, журмыг үндэслэн 2 төрөлд заагдсан заавал гүйцэтгэх элемент, хосын нийлэмж буюу хостойгоо гүйцэтгэх ур чадвар, ансамбль зэргийг харгалзан үнэлсэн.

   Бүжгийн 2 төрлийн нэгдсэн дүнгээр тэргүүлж “Гранпри” шагналыг НХЖХ-ОНАБХА-ны Эргүүл хамгаалалтын газрын “Цоморлиг” хамтлаг, Эрүүгийн цагдаагийн албаны “Си-Пи дэнс” хамтлаг “Латин Америк бүжиг”-ийн төрөлд I байр, “Европ бүжиг”-ийн төрөлд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын “Нэг зүрхний нэг хэмнэл” хамтлаг I  байранд шалгарч, Эргүүл хамгаалалтын газрын “Цоморлиг” хамтлагыг дасгалжуулж бэлтгэсэн “Мүүн дэнс” хамтлагийн багш, дасгалжуулагч, спортын дэд мастер Б.Өлзий-Оршихыг “Шилдэг багш”-аар өргөмжиллөө.  

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна