/ / “Урлагийн наадам-2019” амжилттай зохион байгуулагдлаа.

“Урлагийн наадам-2019” амжилттай зохион байгуулагдлаа.

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн урлагийн авьяасыг тодруулах, цагдаагийн байгууллага, алба хаагч, тэдний гэр бүлийг олон нийтэд сурталчлах зорилгоор “Урлагийн наадам-2019” уралдааныг батлагдсан удирдамжийн дагуу I үе шатыг цагдаа, дотоодын цэргийн анги, салбарууд дотооддоо, II шатны шалгаруулалтыг 2019 оны 05 дугаар сарын 18-30-ны өдрүүдэд бүсчлэн, III шатны шалгаруулалтыг 2019 оны 10 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд, шагналтнуудаас бүрдсэн “Гала” тоглолтыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус зохион байгууллаа.

    Бүсчилсэн шалгаруулалтад 6 төрлөөр 21 аймаг, нийслэлийн 23 нийт 44 байгууллагаас /25 гэр бүлийн 50 том хүн, 39 хүүхэд, орон нутгаас 148, нийслэлээс 78/ нийт  276 алба хаагч, гэр бүлийн гишүүн, 39 хүүхэд оролцсоноос III шатны шалгаруулалтад 29 байгууллагын /20 аймаг, нийслэлийн 9/ 94 алба хаагч, гэр бүлийн гишүүн, 14 хүүхэд оролцон өрсөлдөж, авьяастнуудаа тодрууллаа.

    Энэ удаагийн урлагийн наадам нь цагдаагийн алба хаагчийн гэр бүлийг оролцуулан тухайлбал гоцлол үзүүлбэрийн төрлүүдэд алба хаагч өөрөө болон түүний  эхнэр /нөхөр/ оролцсон, мөн алба хаагч өөрийн эхнэр /нөхөр/, хүүхдүүдийн хамт “Авьяаслаг гэр бүл”-ийн багийг бүрдүүлэн оролцож байгаагаараа онцлогтой байлаа.

“Авьяаслаг гэр бүл” төрөлд:

I байр - Ховд аймаг дахь цагдаагийн газрын Холбоо мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч Б.Мөнхтулгын гэр бүл “Монгол ахуй” үзүүлбэрээр,

II байр - Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Х.Наранбаатарын гэр бүл “Ээжийн төрсөн өдөр” үзүүлбэрээр,

III байр - Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Оюундаваагийн гэр бүл “Монгол улсын төлөө зүтгэе” үзүүлбэрээр,  

“Гоцлол дуу”-ны төрөлд:

I байр - Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч С.Нямбаяр,

II байр - Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн газрын Шивээговь сум дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Баасанжав,

III байр - Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын НХЖХТ-ийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Энхбаяр,

“Гоцлол бүжиг”-ийн төрөлд

I байр - Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Бямбацогт,

II байр - Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын I хэлтсийн телекамерийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Ганболор,

III байр – Дундговь аймаг дахь цагдаагийн газрын Мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлагч Э.Ванчиндоржийн гэргий Ц.Дашмаа,

 “Гоцлол хөгжим”-ийн төрөлд

I байр - Завхан аймаг дахь цагдаагийн газрын Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяагийн гэргий Я.Анхсарнай

II байр - Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч, Э.Энхманлай

III байр - Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Мөнххаан сум дахь сум дундын хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ

 “Ардын язгуур урлаг”-ийн төрөлд

I байр - Тээврийн цагдаагийн албаны Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч А.Цэнгэл

II байр -  Увс аймаг дахь цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Лхагва-Од

III байр - Ховд аймаг дахь цагдаагийн газрын холбоо мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч Б.Мөнхтулга,

“Уран уншлага”-ын төрөлд

I байр - Булган аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Баттөрийн гэргий Г.Гандиймаа,

II байр -  Дундговь аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Розон

III байр – Тээврийн цагдаагийн албаны Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Сэр-Од нар тус тус шалгарав.

    “Гала” тоглолтод урилгаар Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Батцоож, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын НХЖХТ-ийн Монгол банкны гэрээт цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Игилик, Орхон аймаг дахь цагдаагийн газрын Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын жолооч, цагдаагийн ахлах ахлагч П.Нямсүрэн, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын III хэлтсийн Шуурхай удирдлагийн тасгийн жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Аюурзаны гэргий нар оролцлоо.

    Урлагийн наадмын онцлох үйл явдлуудаас дурьдвал: Булган аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Баттөрийн гэргий Г.Гандиймаа нь 3 сартай хөхүүл хүүхдээ орхин ирж оролцсон, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын Мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлагч Э.Ванчиндоржийн гэргий Ц.Дашмаа нь Улаанбаатар хотын эмнэлэгт хагалгаанд орж, гам барих хугацаандаа урлагийн наадамд оролцсон, Гала тоглолтод урилгаар оролцох эрх авсан Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Батцоож нь хөлөндөө бэртэлтэй, гипсдүүлсэн байсан ч тайзнаа гарахдаа гипсээ авч таяг тулан гарч ирж үзүүлбэрээ үзүүлсэн зэрэгт үзэгчид, оролцогчид, манай хамт олон маш их бахархаж байв. Эмэг эхээсээ янгирт товшуурыг өвлөн суралцсан гэх цагдаагийн дэслэгч Б.Мөнхтулга нь гэр бүлийн хамт цуур, хуур, ятга хөгжмүүдийг хослуулан тоглосон, цагдаагийн ахлах ахлагч Д.Аюурзаны гэргий “Алтай” хамтлагийн хөгжимчин Д.Оюунсүрэн нь МЭӨ VII зуунд үүсэн бий болсон, тууль хайлахад зориулагдсан, ми-бемоль мажорт хөгтэй, Монгол улсад баатрын булшнаас олдсон түүхтэй Алтайн ятгаар тоглосон нь ховор, сонин сайхан үзүүлбэрүүд байлаа.

    Түүнчлэн Олон улсын чанартай уралдааны шагналтан болон Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолтой гэргий нар Монгол Улсын “Тэргүүний ардын авьяастан ахлах офицерууд цагдаагийн дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ, цагдаагийн хошууч Ц.Баасанжав, цагдаагийн хошууч Т.Розон нар оролцсоныг дурьдаж болно.

 

 ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна