/ / Цагдаагийн Сүлд чуулгын бүжигчид Азийн ардын урлагийн их наадамд Ардын бүжгийн цөөхүүл төрөл тэргүүн байр эзэлж Дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа.

Цагдаагийн Сүлд чуулгын бүжигчид Азийн ардын урлагийн их наадамд Ардын бүжгийн цөөхүүл төрөл тэргүүн байр эзэлж Дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа.

   Боловсрол, соёл, шинжлэх  ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, “Артлар соёл урлаг” ТББ, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас хамтран зохион байгуулсан Азийн ардын урлагийн их наадам нь 2019 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Монгол улсад анх удаа зохион байгууллаа.

   Азийн ардын урлагийн их наадамд Азийн 12 орон Монгол улсын 21 аймаг 9 дүүргийн нийт 2000 гаруй уран бүтээлчид, ардын авъяастнууд оролцсон томоохон наадам болсон.

 

   Тус наадамд Ардын бүжгийн цөөхүүл төрөлд Цагдаагийн сүлд чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч МУСТА, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгарын дэглэлт “Товшуурт торгууд” бүжгээр бүжигчид маань амжилттай оролцож Тэргүүн байр эзэлж Дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СҮЛД ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна