/ / Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт боллоо.

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт боллоо.

         Жил бүрийн 3-р сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт  улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулдаг бөгөөд энэ жилийн хувьд 3-р сарын 21-нд тохиож, 16.00 цагт дохио дуугарлаа.

        Сүлд чуулга, Бүртгэл хяналтын төв нь улс орон даяар өрнөсөн энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож алба хаагч ажилтан ажлын байрнаасаа гадагш задгай талбайд гарч, тохиолдож болзошгүй гамшгийн үед хэрхэн биеэ авч явах талаар сургуулилтыг хийсэн юм. Уг үйл ажиллагаанд БЗД-ийн онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Должинсүрэн гамшиг ослын үед хэрхэн ажиллах талаар шаардлагатай мэдээлэл, зааварчилгаа, зөвлөгөөг алба хаагч нарт өгсөн.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна