Чуулгын алба хаагчид элэгний В, С вирус, гепатитын шинжилгээнд хамрагдлаа
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/135 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүр алба хаагч, ажилтныг элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ, дархлаажуулалтын вакцин, эмчилгээ сувилгаанд бүрэн хамруулах зорилгоор Евростандарт эмнэлзүйн лабораторийн эрхлэгч, ажилтан нар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ирж ажиллаа.
Чуулгын алба хаагчдад элэгний хавдарыг үүсгэгч В, С вируст гепатит өвчний талаар товч мэдээллийг хийж Цагдаагийн ерөнхий газраас баталсан хуваарийн дагуу үнэ төлбөргүй элэгний В, С вируст гепатитын шинжилгээнд бүрэн хамрууллаа.