/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Цагдаагийн дэслэгч Ц.Амарболд “Ningbo music international central vocal competition - 2018” олон улсын дуурийн дуулаачийн тэмцээнд тэргүүн байр эзэллээ.

Цагдаагийн дэслэгч Ц.Амарболд “Ningbo music international central vocal competition - 2018” олон улсын дуурийн дуулаачийн тэмцээнд тэргүүн байр эзэллээ.

     Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, МУСТА, цагдаагийн дэслэгч Ц.Амарболд БНХАУ-ын Нингбо хотод болсон олон улсын дуурийн дуулаачдын "А" зэрэглэлийн “Ningbo Music international central vocal competition -2018” уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ. Тэрбээр 17 орны 368 дуучинтай өрсөлдөж тэргүүлээд зогсохгүй, хятад дууг хамгийн сайн дуулсан “Шилдэг дуучин" номинацийн эзэн болсон юм.

       МУСТА, цагдаагийн дэслэгч Ц.Амарболд нь 2017 онд ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховоиний нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын 12-р уралдааны III байр эзлэн, "Шилдэг басс" хоолойтой дуучнаар шалгарч, мөн ондоо Хөдөлмөрийн баатар, АЖ, Төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит уралдаанд II эзэлсэн зэрэг амжилтыг үзүүлж байсан.

 

 

 ЦАГДААГИЙН "СҮЛД" ЧУУЛГА

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна