/ / Сүлд чуулга "Тантай үргэлж хамт" арга хэмжээг зохион байгууллаа.

Сүлд чуулга "Тантай үргэлж хамт" арга хэмжээг зохион байгууллаа.

   Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулга нь Цагдаагийн  алба хаагчдын оюуны соёл, гоо сайхны сэтгэлгээг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр олон нийтэд хандсан олон талт үйл ажиллагаа зохион байгуулах үүрэгтэй ажиллаж байна.

    “Сүлд” чуулгын бие бүрэлдэхүүн нь хүлээсэн үүргийнхээ хүрээнд 2016 оны Сонгинохайрхан дүүргийн “Хөдөлмөриийн аварга” байгууллага Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийт бие бүрэлдэхүүний дунд хөдөлмөрийн идэвхийг өрнүүлэх, эрч хүч урам зориг өгөх, ажлын алжаалыг тайлах зорилгоор “Тантай үргэлж хамт” арга хэмжээг 3 өдрийн турш зохион байгуулав. Арга хэмжээний үеэр үлээвэр найрал хөгжим “Угталтын марш”, “Баярын марш”, чуулгын эмэгтэй алба хаагчдын мэндчилгээгээр угтан тэднийг, халуун кофе, цай жигнэмэгээр дайлж, бие биед нь урам зориг өгөх хөгжөөнт дасгалаар хичээллүүлж, чуулгын бүрэн хэмжээний урлагийн тоглолтоо өргөн барилаа.

    Цагдаа мөрдөстэй -дуучин бүсгүй “Амрыг эрье, ажлын амжилт хүсье” хэмээн эелдэгхэн инээмсэглэн мэндчилсэн нь алба хаагчдын гайхшлыг төрүүлэхийн зэрэгцээ аргагүй л бахархлыг төрүүлж байв. 

      Хөтөлбөрийн явцад СХД-ийн 10 дугаар хорооны ажлын алба, 7 дугаар хорооны хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Хишигбаатарын ажлын байранд очиж цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлж, чуулгын уран бүтээлчдийн хэсэгчилсэн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж. эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Гантулгын Ганбаяраас 25 дугаар хорооны иргэн н.Мандахад өргөө цагаан гэр гардуулах ёслолын арга хэмжээ болон зарим ахмад ажилтан тэргүүний алба хаагчдын оршин сууж байгаа нутаг дэвсгэрт нь очиж ая дууны мэндчилгээ өргөж, амжилт хүссэн байна.

     Түүнчлэн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн “Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийг хамтран зохион байгуулсан нь иргэдийн талархалыг зүй ёсоор хүлээжээ.

    “ Тантай үргэлж хамт” арга хэмжээний үед тус хэлтсийн алба хаагчид, иргэд сэтгэлд нийцсэн сайхан арга хэмжээ  болж байгааг дурьдаж -- өдөр болгон ийм байдаг болоосой хэмээн хоорондоо ярилцаж байсан ажээ.  “Сүлд чуулга” Тус арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулхаар төлөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна