/ / ОЛОН НИЙТ-ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ ХӨДӨӨ, ОРОН НУТАГТ АЖИЛЛААД ИРЛЭЭ

ОЛОН НИЙТ-ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ ХӨДӨӨ, ОРОН НУТАГТ АЖИЛЛААД ИРЛЭЭ

   Хууль зүйн сайдын 2014 оны а/89 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ын дагуу энэ оны 01 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд Дорноговь аймгийн цагдаагийн газраас Сайншанд суманд, Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтсээс Замын-Үүд суманд, Хэнтий аймгийн Чингис хотод 1 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулсан 2016 оны үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд тайлагнах арга хэмжээнд 890 гаруй иргэнд “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа”-ны чиглэлээр яриа таниулга хийж, Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг сурталчилж, урлагийн хэсэгчилсэн тоглолтоор нийт дэмжлэг үзүүлж, 200 орчим иргэдийн дунд санал асуулга явуулж,  900 орчим гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг, уриалга бүхий зурагт хуудас, 17 төрлийн видео шторкийг олон нийтэд хүргэж ажиллалаа.

   01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хөтөл, Номгон сумдад Сүлд чуулгын дуучин цагдаагийн ахлах ахлагч Г.Дарханбаатарын “Жаргалын цэцэг” уран бүтээлийн тайлан тоглолт, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг сурталчлах арга хэмжээг 600 орчим иргэдэд амжилттай зохион байгуулаад ирлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна