/ Мэдээ мэдээлэл / Монгол цагдаа-100 / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУД ЦАГДААГИЙН АХМАД АЛБА ХААГЧ НАРАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУД ЦАГДААГИЙН АХМАД АЛБА ХААГЧ НАРАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жил, цагдаагийн байгууллагын ахмадын холбооны 50 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн ахмад ажилтнуудаа хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсээс гавьяаны амралтандаа гарсан 1300 ахмад ажилтнууд оролцож, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 41, Улаанбаатар хотын цагдаагийн газрын шагналаар 11, “Сүүж-Уул” сэргээн засах сувилалд амрах эрхээр 19 ахмад ажилтныг шагнаж, гурван ахмад ажилтанд гэр олголоо. "Цагдаагийн алдар" тэмдгээр ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахмад ажилтан Д.Энхбат, Улаанбаанбаатар хотын цагдаагийн газрын ахмад ажилтан Ч.Ганзориг, Хууль зүйн яамны "Хүндэт жуух бичиг"-ээр Архангай аймаг дахь цагдаагийн газрын ахмад ажилтан Л.Данзансамбуу нар тус тус шагнагдлаа. "Цагдаагийн гавьяа" тэмдгээр Эрүүгийн цагдаагийн газрын ахмад ажилтан Б.Ягаан, Нийтийн хэв журам хамгаалах албаны ахмад ажилтан Ц.Хатанбаатар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн ахмад ажилтан Д. Чимэдцэрэн нарын 16 ахмад алба хаагч, "Монгол цагдаа" медаль, "Хүндэт жуух бичиг"-ээр нийтдээ 41-н ахмадуудыг шагналаа. Уулзалт, шагналын дараа "Сїлд" чуулгын уран бїтээлчид цагдаагийн ахмадууддаа хїндэтгэлийн тоглолтоор їйлчиллээ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна