/ Мэдээ мэдээлэл / Монгол цагдаа-100 / “ЦАГААН ШОНХОР” ХҮНДЭТГЭЛ, ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

“ЦАГААН ШОНХОР” ХҮНДЭТГЭЛ, ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Тус төвөөс ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвтэй хамтран Цагдаагийн байгууллагын бэлгэдлийг алба хаагчдад сурталчлах “Цагаан шонхор” өдөрлөгийн удирдамжийг боловсруулан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар батлуулан удирдамжийн дагуу хөтөлбөр, шаардагдах төсвийн тооцоо, бэлтгэл ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны сценарийг гарган Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд цагдаагийн албаны бэлгэдэл “Цагаан шонхор”-ыг бүтээсэн, албаны бэлгэдэл болгон баталгаажуулсан эрхэм алдартнуудад хүндэтгэл үзүүлэх, “Цагаан шонхор”-ыг мандуулах хүндэтгэлийн арга хэмжээг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу “Цагаан шонхор”-ыг мандуулах ёслолын арга хэмжээгээр эхэлж, бие бүрэлдэхүүн ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, дэд комиссар Ж.Буянбат, Ц.Ням-Очир, туслах комиссар Б.Ганзориг, П.Энхтогтох, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Ү.Зоригтбаатар, Б.Буянтөр, Д.Наранбаатар, ЦЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Пүрэв, зураач Ш.Тэнгисболд нарын зэрэг зочдыг жагсаж хүлээн авч, Цагдаагийн албаны бэлгэдэл “Цагаан шонхор”-ыг төрийн далбааны хамт төвийн гадна талбайд цагдаагийн бие бүрэлдэхүүн ёслол төгөлдөр мандуулан хүндэтгэл үзүүллээ.

Тус төвийн музейд “Цагаан шонхор” тусгай буланг байгуулж, хүндэт зочдод цагдаагийн түүхэн замналын музейг үзүүлж, “Сүлд” чуулгын уран бүтээлчдээс тусгай хөтөлбөрийн дагуу тоглолт зохион байгуулсан. Арга хэмжээнд МЗЭ-ийн хорооны шагналт, “Эр цэргийн дуулал”, “Цагаан шонхор” яруу найргийн наадмын шагналт зохиолч, цагдаагийн бэлтгэл хошууч Ж.Алтангэрэл урилгаар оролцож, “Цагаан шонхор”, “Монгол цагдаа” шүлгүүдээ уншиж мэндчилгээ дэвшүүлэв.

Үйл ажиллагааны үеэр тус төвөөс тохижуулан байгуулсан “Цагдаагийн ахмадын  өргөө”-ний нээлтийг зохион байгуулж, ЦЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Пүрэв, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нар тууз хайчлан албан ёсоор үйл ажиллагааг эхлүүлэв.   

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна