/ Иргэн танаа / сэрэмжлүүлэг / ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

А. Иргэдэд

* Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах
* Гэр, орон сууцаа аль болох эзэнгүй орхихгүй байх,

* Гэр, орон сууцныхаа хаалга, цонхны найдвартай байдлыг хангах,

* Айл, хөрштэйгөө хулгайгаас урьдчилан сэргийлэх талаар холбоо тогтоож, гадагш явахдаа хэлж, харилцан туслаж байх,

* Бэлэн мөнгө, үнэт зүйлээ найдвартай газар хадгалах, бусдад, ялангуяа "үл бүтэх" гэж бодсон этгээдэд мэдэгдэхгүй байх
* Автомашинаа харуул, хамгаалалтгүй газар тавихгүй байх, дохиололтой болгох
* Гэр хороололын айлууд нохойгоо гүйдэг уяатай байлгах
* Олон хүн цугларсан автобус, троллейбусаар зорчихдоо, дэлгүүр, зах, худалдааны төвүүдээр явах үедээ халаасны хулгайч нараас болгоомжилж, анхаарал, сонор сэрэмжтэй байх

Б. Малтай иргэдэд

* Малыг байнгын хариулагтай байлгах
* Мал туувар, отор нүүдэл, өвлийн хүнс бэлтгэлийн үед онц анхааралтай байж, сонор сэрэмжээ дээшлүүлэх, явуулын танихгүй хүнтэй малын наймаа хийхгүй байх

В. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, алба хаагчдад

* Байгууллагынхаа орчны гэрэлтүүлэгийг сайжруулах
* Байгууллагын болон агуулах, өрөө, тасалгааны хаалганы цоож, лацыг хүлээлцүүлж хэвших
* Харуул, манаа жижүүрийн ажлын хариуцлага, сонор сэрэмжийг өндөржүүлэх, тэднийг шаардлагатай холбооны болон хамгаалах тусгай хэрэгсэлээр хангах, баярын өдрүүдэд 24 цагаар хариуцлагатай жижүүр ажиллуулах
* Ажлын байранд гадны хүнийг зөвшөөрөлгүй, бичиг баримтыг нь үзэж, шалгаж, лавлалгүйгээр оруулахгүй байх
* Ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглох
* Цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өгсөн мэдэгдэл, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна