/ / “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХЛҮҮЛЛЭЭ

“НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХЛҮҮЛЛЭЭ

   Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг анхаарах, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалах зорилгоор “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ” арга хэмжээг “ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор улсын хэмжээнд эхлүүллээ.

Арга хэмжээний нээлт өнөөдөр /2022.11.25/ Төрийн ордонд зохион байгуулагдаж, нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Нэгдсэн Үндэстний байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Улсын их хурлын гишүүн, Улсын их хурал дахь Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлгийн гишүүн М.Оюунчимэг, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар оролцож, мэдээлэл солилцов.

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн арга хэмжээг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулдаг юм. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна