/ / Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын үлээвэр найрал хөгжим дэлхийн цагдаагийн хөгжмийн холбооны албан ёсны гишүүн боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын үлээвэр найрал хөгжим дэлхийн цагдаагийн хөгжмийн холбооны албан ёсны гишүүн боллоо.

    Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын үлээвэр найрал хөгжмийн хамт олон “The World Police Band Concert Аssociation” (WPBC) буюу Дэлхийн цагдаагийн хөгжмийн холбооны албан ёсны гишүүн боллоо.

    Энэхүү WPBC холбоо нь  дэлхийн цагдаагийн хөгжмийн хамтлагуудыг нэгтгэж хамтарсан тоглолтуудыг гишүүн орнуудын нутагт ээлжлэн зохион байгуулж, тухайн орны цагдаагийн байгууллагын онцлогийг дэлхий нийтэд сурталчлахын зэрэгцээ гишүүн орны хөгжимчдийг харилцан туршлага судлах боломжоор хангадаг онцлогтой юм.

   Дэлхийн цагдаагийн хөгжмийн хамтлагийн концерт нь анх 1996 онд Япон улсад зохион байгуулсан бөгөөд үүнээс хойш Франц, Солонгос, Герман, Америк, Итали, Хятад, Вьетнам, Индонез орнуудад амжилттай зохион байгуулагджээ.

   Өнгөрөгч 2021 онд  “The 25th World Police Band Concert” Япон улсын Токио хотод болж тус улсын цагдаагийн газрын хөгжмийн хамтлаг тоглолтоо хийж цар тахлын улмаас дэлхийн бусад орны цагдаагийн хөгжмийн хамтлагууд цахим хэлбэрээр оролцож тоглосон юм.

    2022 онд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын үлээвэр найрал хөгжмийн хамт олон The World Police Band Concert Аssociation” (WPBC) Дэлхийн цагдаагийн хөгжмийн холбооны гишүүн байх шалгуур шаардлагад тэнцэн гишүүнээр элсээд байна. Тус холбооны нарийн бичгийн дарга Япон улсын иргэн Хироцугу Хориноучигаас Сүлд чуулгын үлээвэр найрал хөгжмийн талаархи танилцуулга хуудсыг нээсэн тухай албан ёсоор мэдэгдэл ирүүлээд байна.

    Тус чуулга нь дэлхийн хөгжмийн урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн нэг түвшинд ажиллаж өөрийн орны урлаг, соёлыг дэлхий дахинд бодитоор сурталчлах зорилгодоо хүрэх боломжтой болоод байна.

    Та доорх линкээр орж дэлхийн цагдаагийн хөгжмийн холбооны мэдээлэлтэй танилцана уу. 

https://www.mainichi.co.jp/event/wpbc/policeband/mongol.html

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СҮЛД ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна