/ Мэдээ мэдээлэл / Соёл урлаг, спорт / Цагдаагийн Сүлд чуулгын дуу анги МУСТА Сэдийн Галсанцэдэн агсаны нэрэмжит дуу анги боллоо

Цагдаагийн Сүлд чуулгын дуу анги МУСТА Сэдийн Галсанцэдэн агсаны нэрэмжит дуу анги боллоо

Хууль зүй, дотоодын хэргийн яам үүсэн байгуулагдсаны 110, Цагдаагийн байгууллагын 100 жилийн ой угтсан ажлын хүрээнд ахмад үеийнхээ гавьяат үйлсийг мөнхжүүлэх, тэдний баатарлаг дайчин уламжлалаас суралцах, үлгэр дууриал авах зорилгоор тус чуулгын мэргэжлийн урлагын 3 танхимыг үүсгэн байгуулж удирдан ажиллаж байсан эрхэм хүмүүсийн нэрэмжит болгох ажил явагдаж байгаа билээ.
2021 оны 03 дугаар сарын 4-ны өдөр тус чуулгын дуу ангийг үүсгэн байгуулах ажлыг удирдаж, анхны хор-мэйстер багшаар ажиллаж байсан МУСТА Сэдийн Галсанцэдэн агсаны гэр, бүл, үр хүүхэд, төрөл төрөсөд, найз нөхдийг нь урьж дуу ангийн танхимыг түүний нэрэмжит болгох хүндэтгэлийн ажиллагааг зохион байгууллаа.
Дуу ангийн танхимыг нэрэмжит болгох тухай чуулгын даргын тушаалыг танилцуулж, гэр бүлд нь “Батламж” гардуулан түүний бүтээлээс тоглож, дурсгалын самбарыг байршууллаа. Уг ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлэн оролцож уран бүтээлийн дээжээ өргөлөө. Нэрэмжит болгох ажлыг угтан дуу ангийн танхим өрөөнүүдийг шинээр засч тохижуулсан байна.
May be an image of 21 people, people standing and indoor
May be an image of 2 people and people standing
May be an image of 1 person and standing
May be an image of 15 people, people standing, people sitting and indoor
May be an image of 6 people and people standing
May be an image of 1 person, standing and indoor
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна