/ / Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин Э.Адьяасүрэн “Дээлээр гоёсон долдугаар сар” үндэсний аяны шилдгээр тодорлоо.

Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин Э.Адьяасүрэн “Дээлээр гоёсон долдугаар сар” үндэсний аяны шилдгээр тодорлоо.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолбор, “Denimon” ХХК-ийн “Urban” брэнд, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Дээлээр гоёсон долдугаар сар” Үндэсний аяныг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү уралдаанд аймаг, нийслэл болон хилийн чанадаас 300 гаруй гэрэл зургийг оролцогчид ирүүлнээс Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин, цагдаагийн дэд ахлагч Э.Адьяасүрэн "Онцлох дүр төрх" төрөлд Тэргүүн байр эзэлжээ. Тэрээр хэлэхдээ:
-“Энэхүү аяны удирдамжийг анх фэйсбүүкээс олж харсан. Найз нөхөд, гэр бүлийнхээ уриалга, дэмжлэгээр оролцсон. Би анх удаа Үндэсний өв соёлыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уралдаанд оролцож байна. Монголчууд дээлийг эрт дээр үеэс хэрэглэж ирсэн арвин их түүхтэй ард түмэн. Энэ соёлыг залуучууд бид ирээдүйд үр хүүхдүүддээ өвлүүлж, хадгалан авч үлдэхийн тулд яг өнөөдрөөс өмсөж, хэрэглэж таниулах хэрэгтэй. Энэ тэмцээний гол зорилгыг өөрийн биеэр дамжуулан бусдад хүргэж чадсандаа баяртай байна. Би дуурийн дуучин мэргэжилтэй. Цагдаагийн Ерөнхий газрын сүлд чуулгын дуучин. Дээлийг өдөр тутам болон ажил мэргэжлийн онцлогоор тайзны тоглолтод хүртэл хувцсыг өмсөх шаардлага ” гардаг. Өдөр тутмын амьдралдаа хүртэл цамц, даашинз хэлбэрээр хослуулан өмсдөг. Би өөрөө дээл оёдог учраас зөвхөн өөртөө биш гэр бүлийн гишүүддээ хүртэл Монгол цамц, хувцсыг нь оёж өмсүүлдэг” хэмээлээ.
Түүний энэхүү уралдаанд өрсөлдсөн зургийг Цагдаагийн "Сүлд" чуулгын зураглаач-оператор, цагдаагийн дэд ахлагч Б.Шижирбаатар авчээ.

Эх сурвалж. zaluu.com

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна