/ / ЦАГДААГИЙН "СҮЛД" ЧУУЛГЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖТАЙ ТАНИЛЦЛАА

ЦАГДААГИЙН "СҮЛД" ЧУУЛГЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖТАЙ ТАНИЛЦЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон бусад албан хаагчид Улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар Цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын хэмжээнд баригдаж буй барилга байгууламж, засварын ажлын явц байдалтай танилцах үеэрээ "Сүлд" чуулгатай танилцлаа.

Танилцуулгыг Цагдаагийн "Сүлд" чуулгын дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн хийж, чуулгын барилга байгууламж, тоглолтын тайз, уран бүтээлчдийн бэлтгэл, сургуулилтын өрөө, Цагдаагийн музей зэрэг урьд нь хийгдсэн болон одоо хийгдэх засварын талаар тайлбар хийв. "Сүлд" чуулга нь энэхүү байрандаа 25 жил байрлаж байгаа билээ.

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан “Сүлд” чуулгад байрлах Цагдаагийн музейн засварын худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан засварын ажлын гэрээ байгуулах үүрэг болголоо.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна